ГОЛООР НЬ Л ХЭЛЬЕ
2012 оны 1 сарын 19
Өнгөрсөн сонгуулиар сонгогчдын олонхийн саналыг авч, төрийн эрхийг барих
дархан эрхийг атгасан МАН анх удаа хууль ёсны дагуу өөрийн Засгийн
газрыг “байгуулах” гэж байна.
2008 онд хоёр том нам хамтарч “Эв нэгдлийн Засгийн газар” гэх хээнцэр
нэртэй эрээн гэр барьснаар хамтрахаас бусад цаг үед барьж авах
боломжгүй, авсан ч шийдэх бололцоогүй асуудлуудыг шийдэж, улс орны
хөгжлийн томоохон бодлогын шийдвэрүүдийг гаргаж, “Шинэ Монгол”-ыг
цогцлоох үндэс суурийг тавьж чадлаа. Энэ айлд хэрэв түүхэн гавьяа гэж
үлдэх бол тэр нь энэ. Хэдийгээр өнөөдөр нэг нь хаясан, нөгөө нь
хаягдсан эр эмийн явдал мэт өрөвдөлтэйгөөр өөчлөгдөн бутарч буй ч
тэдний хийсэн гавьяа, гай аль аль нь хамтынх болж үлдэх нь бүр үнэн.
Хамтын ялалт хийгээд ял зэмийн алиныг ч нэг нам, эсвэл нэг хувь хүнд
үүрүүлэх бололцоогүй билээ. Харин энэхүү хамтарсан Засгийн газрын
үдээсэн сайн муу “өв” хожим алтаар, мөнгөөр, бүр хүрлээр үнэлэгдсэн ч
зохиогчийн нэр буюу автор нь яах аргагүй стандарт бус шийдэл гаргагч,
улс төрийн зүтгэлтэн Санжаагийн Баярын түүхтэй хамт тодоор уншигдах
болов уу. Үүнтэй бас хэн нэгэн маргахгүй биз ээ.
Дэлгэрэнгүй үзэх >
С.ОТГОНБААТАР: БАЯЛГИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭД НЬ ХЭН ЮМ БЭ
2011 оны 12 сарын 26
Өнөөдрийн шинэ зочныг маань Санжмятавын Отгонбаатар гэдэг.
Тэрбээр одоо “Дорнод нутаг клуб”-ын тэргүүнээр ажиллаж байгаа юм.
-Өнөөдөр их ховор зочинтой уулзаж байна. Учир нь манай “Ярилцъя”
буланд бизнесийнхэн бараг уригддаггүй. Тун цөөн зочин орж байжээ?
-Бизнесийнхэн ерөнхийдөө ярьдаггүй улсууд л даа.
-Хийдэг хүмүүс гэж араас нь хэлэх гэсэн үү?
-Тийм. (инээв) Одоо харин ярих, байр сууриа илэрхийлэх, болохгүй бол тэмцэх цаг нь ирсэн бололтой.
Дэлгэрэнгүй үзэх >
Н.ГАНБОЛД: БИ НАСАН ТУРШДАА ТӨРИЙН ТУШААЛААР АМЬДАРСАН
2011 оны 12 сарын 8
“Ярилцъя” уншигчдын уулзахыг хүсч
байгаа нэгэн сонирхолтой зочныг урьлаа. Тэр бол Аилгатай Тэмцэх Газрын
шинээр томилогдсон дарга Н.Ганболд.
-Та бид хоёр хамгийн сүүлд таныг
Нийслэлийн Цагдаагийн газрын дарга байхад ярилцаж байжээ. Олон жил
өнгөрсөн байна шүү. Юун түрүүн шинэ ажилд тань амжилт хүсье?
-Баярлалаа. Уулзаагүй удсан байнаа. Цаг хугацаа ч хурдан юм аа.
Дэлгэрэнгүй үзэх >
А.ЭРДЭНЭБАТ: БИ НИЙГМИЙНХЭЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦООД ЯВЖ БАЙГАА ЖИРИЙН Л НЭГ БИЗНЕСМЭН ЗАЛУУ ШҮҮ ДЭЭ
2011 оны 12 сарын 7
“Ярилцъя” та бүхэнтэй шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Түүний нэр
А.ЭРДЭНЭБАТ. Тэрээр “Лайв энержи групп”-ийн ерөнхийлөгч. Манай
бизнесийн шинэ үеийн лидерүүдийн нэг.
-Миний “Ярилцъя” буланд бизнесийн төлөөлөгчид тун ховорхон уригдаж
байлаа. Ховор зочдынхоо нэг болгож таныг урих сонирхол төрсөн нь
учиртай. Сүүлийн үед гэнэт л нэг залууг хэвлэлүүд онцолж бичих болсон.
Тэр нь та. Яагаад ингэтэл сонирхож, тэгтэл оролдох болов оо?
-Юуны өмнө “Үндэсний шуудан” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг
хүргэе. Зочноороо урьсанд баярлалаа. Миний хувьд бизнес эрхэлдэг энгийн л
нэг залуу. Бизнесийн салбарт ажиллаж байгаа 70-аад оны төлөөллүүдийн л
нэг. Үеийн залуус, найз нөхөдтэйгөө уулзахаар “Бид бол 70-аад оныхон”
гэж онцлох дуртай байдаг нь анзаарагддаг. Би ч бас дуртай. Бид социалист
нийгэм ямар байсныг үзсэн. Ардчилсан нийгэм гараад ардчилсан
тогтолцоонд шилжих үеийн хатуу хөтүү юмыг ч биеэрээ мэдэрсэн хүүхдүүд.
Дэлгэрэнгүй үзэх >
Д.БОЛД: ЗОРИЛГО МААНЬ УЛАМ ЧАНГАРЧ, УЛАМ ХАТУУЖИЖ БАЙНА
2011 оны 12 сарын 5
Энэ цагийн хамгийн алдартай, хамгийн олон фентэй, үргэлж шинийг эхлүүлж,
шинийг сийлж байдаг поп дуучин залууд Монгол улсын Ерөнхийлөгч Төрийн
соёрхол хүртээж шуугиан тариад байна. Төрийн соёрхлыг хүртээдэг хуучин
уламжлалд эргэлт хийсэн ийм содон шийдвэрийг Ц.Элбэгдорж шиг
Ерөнхийлөгчөөс өөр хэн ч гаргаж чадахгүй.
Шагнал олгодог тоос шороонд булагдсан тогтсон жишигт шинэчлэл хийсэн
анхны Ерөнхийлөгч тэр болов. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч үнэхээр
гоё байлаа. Би хувьдаа бахархаж, бас баярлаж байна.
Өөрийнхөө дүрд тоглосны төлөө 23 настай залуу жүжигчинд Төрийн соёрхол
олгож байсан удирдагч ч бидний түүхэнд бий. Тэгвэл өнөөдөр дэлхийтэй
монголынхоо үнэртэй хөгжмийн урсгалаар гар барихаар зориглон
хөдөлмөрлөсөн, “Монгол поп” хэмээх шинэ урсгалыг бий болгосон 33 настай
поп дуучинд улсын маань Ерөнхийлөгч Төрийн соёрхлоо хүртээлээ.
“Ярилцъя” Төрийн соёрхолт Д.Болдыг хоймортоо урив. Бидний яриа дуучны
маань талаар олон шинэ мэдрэмж, олон шинэ мэдээлэл өгнө гэдэгт найдаж
байна.
Дэлгэрэнгүй үзэх >
ЭРХ МЭДЛЭЭС ТАТГАЛЗАХ, ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ХУУЛЖ АВАХ ИХ УХААРЛЫН ТҮҮХТ ЖИШИГНҮҮД
2011 оны 11 сарын 23
Эрх мэдлийн эзэд байсан, улс орныг жолоодолцож явсан өмнөх үеийн цөөхөн
томчуудын дүр төрх цагийн аясаар улам л тодрон харагдах болжээ.
Өнөөдрийн “томчууд”-аас эрс өөр тэдний чанар яагаад улам ихээр гэрэлтэн
үзэгдэх болов оо. Мэдээж эрх барьж байсан, эртэй бяртай явсан цаг үе нь
өөр. “Өөр цаг үеийн тэд өөр байхаас яахав дээ” гэж амарханаар намайг
няцааж ч болно л доо. Гэхдээ л тэдэнд эрх мэдлийг нь авья гэсэн үед
элдэв юм бодож санахгүйгээр „океу” гээд өгчихдөг байсан том соёл
байжээ. Өндөр сэнтийгээс өөрийгөө татаж авч чаддаг тэрхүү улс төрийн
соёл өнөөгийн эрхмүүдэд харин алгаа.
Дэлгэрэнгүй үзэх >
ҮРГЭЛЖИЛНЭ
2011 оны 11 сарын 21
Авилгатай тэмцэх газар “эзэд”-тэй боллоо. “Эзэнгүй айл” хэмээн чичлэгдэж
байсан энэ газрыг ОХУ-дахь манай элчин сайдын яаманд атташегаар ажиллаж
байсан хурандаа Н.Ганболд толгойлох болов. Харин дэд даргаар нь алдарт
Б.Хурц томилогдлоо.
Н.Ганболд бол зохиолчийн гэр бүлд төрж өссөн хүн. Тэрбээр хүүхэд ахуйдаа
нийслэлийн 20,33 дугаар дунд сургуулиудад сурч байжээ. Түүний
наймдугаар ангиа төгсөөд Төмөр замын техникумд элсэн, илчит тэрэгний
техникч, механикч мэргэжлээр төссөн гэх эртний намтрыг нь хүмүүс тэр бүр
мэддэггүй. Төмөр замд засварчин, мастер, бригадын дарга хийж явсан
нөхөр гэнэт л цагдаа болохоор шийдсэн гэдэг. Учир нь түүний төрсөн ах
тухайн үеийн НАХЯ –нд ажилладаг байжээ. Ахынх нь мэргэжил гоё санагдаад
болдоггүй. Эрсхэн л шийдэж, хүчний байгууллагатай холбосон хувь
заяаныхаа замыг цагдаагийн ажлаас шуудхан эхэлж байснаа ярих дуртай.Тэр
үеийн төмөр замын цагдан сэргийлэх ангид ийнхүү хөл тавьж, эрүүгийн
төлөөлөгч, ахлах төлөөлөгч хийж байгаад Москва руу Дотоод яамны дээд
сургуульд сурахаар хүлгийн жолоо залав. Төгсч ирээд Төмөр замын цагдан
эргийлэх ангийн дарга, Эрдэнэт хотын цагдаагийн хэлтсийн дарга,
Нийслэлийн Хан –Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, Хотын цагдаагийн
газрын дэд дарга, ЦЕГ-ын хэв журмын хэлтсийн дарга, Нийслэлийн
цагдаагийн газрын дарга зэрэг албуудыг хашч байлаа. Түүний зам мөр
бүхэлдээ ягуухан өгссөн, тогтуун, элдэв савалгаагүй.
Дэлгэрэнгүй үзэх >