• 2013 оны 4 сарын 30
    Өнгөрсөн хэдэн өдрүүд үнэхээр манай хотыг өмнөхөөс тэс өөр агаарт умбуулж орхих шиг бодогдоно. Азийн шинэ лидер, ардчиллын бас нэгэн содон авхай Ан Сан Су Чи өдөр нь Төрийн ордонд илтгэл тавьж байхад, шөнө нь BBC-гээс нэрлэсэн дэлхийн шилдэг 500 дуучны нэг Сайнхо Намчылак нэгэн шөнийн клубт тоглов. Үнэхээр гайхалтай үйл явдлууд гэж хэлэхээс өөр аргагүй юм. Электроник, авант жааз урсгалын дорно дахинаас төрсөн дэлхийд хамгийн их танигдсан содон төлөөлөгчдийн нэг энэ хатагтай Монголд ирж тоглосон явдал бидэнд хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээлээ. Сайнхо ирэх тухай мэдээ анх түгсэн өдрөөсөө эхлээд л хөгжим сонирхогчдын дунд хүлээлт үүсгэсэн. Үнэн үү, яг уу, тэгээд хэзээ гэсэн асуултууд ард үлдэж, энэ дэлхийн эгэл биш дуучдын нэг, этгээд галзуу Сайнхо талын монголын тайзнаа заларлаа.
    Цааш унших ...
    Уншсан 108507 Сэтгэгдэл 0
  • 2013 оны 4 сарын 24
    Твиттерийн “дайн” сүүлийн үед манайд эрчимжлээ. Намаараа талцаж хэрэлдэх, бие биенээ гутаах нэгэн том тайз болсон гэхэд хилсдэхгүй. Ихэвчлэн улс төр дагасан залуус хөгжилдөж байдаг талбар байсан бол сүүлдээ улстөрчид нэр хүндээ өсгөх гэж тоглодог сурталчилгааны талбай болон тэлж байна.
    Цааш унших ...
    Уншсан 122990 Сэтгэгдэл 0
  • 2013 оны 4 сарын 22
    Монголын поп урлагийн хатан хаан өдгөө 43 нас хүрчээ. Тэр бусад шиг насаа нууж маягладаггүй.  Тайзнаа гарч ирээд л 43 нас хүрснээ халуун дотноор зарлаж бай­на. Тэрбээр бямба гаригт Улаанбаатар паласын кон­цертын их танхимд “Хайрын бурхан” нэртэй төрсөн өд­рийн тоглолтоо хийсэн юм. Мэдээж ойрын үед уулзаа­гүй Сарааг харах гэж, хав­рын түрүүчээр нялхарч гэ­гэлз­сэн сэтгэлээ хуваалцах гэж  бид сайн дураараа л түүний зүг алхав. Бүх ажил, бүх асуудлаа тайлж хаячи­хаад догдлон гүйв.
    Цааш унших ...
    Уншсан 151074 Сэтгэгдэл 4
  • 2013 оны 4 сарын 22
    УИХ-ын чуулганаар  дэд дарга С.Баярцогтын өөрийнх нь гаргасан  ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж улс төрийн театрыг үзэх үзвэртэй болгов.  Бараг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас илүү энэ асуудалд гишүүд анхаарал хандуулж байх юм. Том утгаараа бол манай улстөрчдийн юунд илүү ач холбогдол өгдөг, юун дээр сүрхий улайран тоглодог зуршилтайг нь томруунаар харуулсан явдал юм. Олигтойхон хэдэн тоон дээр л гацах хэмжээний жижиг улстөрчид иймэрхүү хэрүүл маргаан дээр толгойгоо шоволзуулж харагддаг нь нэг талаас хөөрхийлөлтэй үзэгддэг. Ёс суртахуун, шударга ёс гэх мэт ерөнхий ойлголтуудын талаар цэцэн цэцэн юм хэлэхдээ тэд гаргуун. Өөр нарийн асуудлууд дээр бол ихэнхи нь паг. Иймэрхүү л төлөөллүүд дугуй манежинд заларчихаад дуугаа өндөрсгөж байдаг болж дээ.
    Цааш унших ...
    Уншсан 87556 Сэтгэгдэл 2
Нийтлэлийн архив