• 2013 оны 10 сарын 30
    Нам гүмийн дотор жинхэнэ жинхэнэ бусын ялгаа гэж бас байдаг ажээ. Энийг би яагаад мэддэггүй байсан юм бол. Өрөөгөө түгжээд суудаг, эмнэлэгт өнгөрүүлдэг, ганцаараа байх гэж л байдаг, мэдээллийн дарангуйллаас, эргэн тойрноос өгөгдөх ядаргаатай дарамтуудаас зугтан, хүчээр олж авдаг тэр зохиомол нам гүм бол жинхэнэ нам гүм биш аж.  Тийм нам гүм бол бараг килиник эмчилгээ шиг арга буюу өөрийгөө эдгээх гэж бий болгодог зүйл төдий л юм. Харин байгалийн атлаа орчин тойрон нь урлаг шиг дагшин, нөмрөн авах ид шид нь аяархан агаад зөөлөн, тэгсэн хэрнээ эзэмдэх хэмнэл нь хүчирхэг. Тийм төгс нам гүмийн дунд би ирсэн байна. Эзлэгдсэн байна.  Энд үхлийн ч, амьдралын ч айдас алгаа. Орчлон ертөнцийн гүнийн гүнээс эрхэмсэглэн заяасан, ер бусын өндөр дээд орчинд нам гүмийн жинхэнэ оршихуй ийнхүү адислагдан аврагдан үлддэг байнам. Аяа, үлдсэн нь дандаа үрэгдэж элж одсоноос илүү хорвоо.
    Цааш унших ...
    Уншсан 137536 Сэтгэгдэл 1
  • 2013 оны 10 сарын 28
    Чих дөжрүүлсэн нүргээнт Нью-Йоркоос сугаран гарч Нью Жерси рүү  давхиулж явлаа. Шинэ газар, шинэ төлөвлөгөө гэгч угаасаа сэтгэлд хөнгөн агаад хөгжимлөг агаар бүрдүүлдгээрээ үргэлж сонирхолтой байдаг биш гэж үү. Өчигдөрхөн л НҮБ-ын чуулганы халуухан төвд  бусдаасаа илүү мэдээлэл олоод авчих санаатай, тэр нь жаахан бэрхшээлтэй байнгуут учир утгагүй бухимдаж явснаа ор мөргүй арилгачихаад машины цонхоор дундаж америкчуудын гаднаасаа атаархаж үхмээр амгалан үзэгдэх амьдралын дүр зургуудыг харж явлаа. Тэгснээ төд удалгүй уйдаж, за даа, өөрөөс бусад нь л жигтэйхэн амар амгалан санагддаг болж дээ гэсэн шүү бодол орж ирнэ.
    Цааш унших ...
    Уншсан 117208 Сэтгэгдэл 0
  • 2013 оны 10 сарын 24
    Манай сонин яг одоо, энэ цаг үед уншигчдын хүсч байгаа зочныг олж та бүхэнтэйгээ уулзуулахыг чухалчилдаг. Тийм ч учраас “Ярилцъя”-ын зочид маань үргэлж үнэ цэнэтэй, нэр хүндтэй, сонин содон эрхмүүд байдаг юм. Энэ удаа бид УИХ-ын гишүүн, парламент дахь МАН-ын бүлгийн дарга, ноён Н.Энхболдыг сонголоо. Түүний юу ярих, улс төрийн ил тод өнгө тээсэн асуултуудад ямархуу хариу барьж буй зэрэг та бүхэнд сонирхолтой байх нь дамжиггүй. Ингээд “Ярилцъя”-д тавтай морилно уу.
    Цааш унших ...
    Уншсан 189084 Сэтгэгдэл 0
  • 2013 оны 10 сарын 23
    “Ярилцъя” булангийн шинэ зочин та бүхэнтэй мэндчилж байна. Тэр бол МАН-ын нөлөө бүхий лидер, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан тушаалыг хашиж байсан Улсын Их Хурлын Дэд дарга Миеэгомбын Энхболд.
    Цааш унших ...
    Уншсан 164416 Сэтгэгдэл 0
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn